Блогтоо салхи оруулав

Цаг хугацаа нүд ирмэхийн зуурт өнгөрч сүүлийн нийтлэлээс хойш аль хэдийнээ бараг бүтэн жил өнгөрчээ. Эл хугацаанд олон зүйлийг амжуулжээ. Ажил амжилтын гараа одоо л эхэлж байна уу гэлтэй. Ерөөл бат оршиг.

Блогтоо хэдэн өөрчлөлт орууллаа. Юуны түрүүнд домэйн хаягийг .dev болгож өөрчлөв. .com хаяг нэг л хуучинсаг мэт. Бүр .blog гээд өргөтгөл хүртэл гарчээ. Мөн энэхүү блогтоо ашиглаж буй ghost platform маань 5 дах хувилбараа гаргаж, саяханаас comment хүртэл бичих боломжтой болгожээ. Тэрийг нь холбочихоод хуучин холбосон байсан fb, discuss plugin-уудаа аваад хаячихлаа. Блогт маань сэтгэгдэл үлдээхийн тулд та эхлээд бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлэхэд нэр, имэйл 2 л хэрэгтэй, нууц үг үүсгэх шаардлагагүй. Харамсалтай нь бүртгүүлэхэд oauth дэмждэггүй юм байна. (Google, Fb, Github гэх мэт хаягаараа бүртгүүлэх боломжгүй гэсэн үг). Мөн registration API нь албан ёсоор public зарлагдаагүй тул ашиглах боломжгүй юм байна. Бүртгүүлэхдээ сайтын баруун доод буланд харагдах Subscribe товч дээр дараад нэр, имэйл 2-оо оруулбал имэйлээр тань бүртгэл баталгаажуулах холбоос очно.

Ингэснээр та блогт маань шинэ мэдээ нийтлэгдэх, сэтгэгдэл дээр тань хүн хариу бичих үед email notification хүлээн авах боломжтой.

Ghost 5 хувилбар дээр мөн блогоос хайх боломжтой болжээ. Сайтын баруун дээд буланд байрлах жижигхэн томруулдаг шилний зурган дээр дараад хайх үгээ оруулбал чадахаараа хайгаад гаргаад ирэх юм байна. Нэг их сайн биш ч яваандаа олон нийтлэлтэй болох үед хэрэг нь гарах байх аа.

Comment, membership, subscription гэсэн боломжуудыг ашиглах болсон тул имэйл сервер зайлшгүй холбох шаардлага гарав. Ghost-н хувьд ганц mailgun.com-ийг л дэмждэг юм байна. Имэйл явуулах боломжтой болсон тул блогт маань бүртгүүлээд email subscribe хийгээд шинэ нийтлэлээ цаг алдалгүй уншаарай.

Сэтгэгдэл хэсэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй.